Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ЗААЛ.МН-ЭЭС ТАНЫ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ  ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, УГ НӨХЦӨЛД ЗААСАН ЗОРИЛГООР АШИГЛАХ, ТҮҮНД БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ ЭРХИЙГ ОЛГОХ, УГ НӨХЦЛИЙН ЗААЛТУУДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР БҮХИЙ ХУУЛЬ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ИЙМД ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАЖ ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ТА “ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХ” ТОВЧЛУУРЫГ ДАРСАН БОЛ ТАНЫГ УГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЖ ҮЗНЭ.

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Холл оф фейм” ххк-с хэрэглэгчид санал болгож буй /Zaal.mn/ болон бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой харилцааг шууд болон шууд бусаар зохицуулахад зориулагдсан болно.

Энэхүү цахим хуудас, аппликейшн, захиалгын систем, программ зэрэг хэрэглэгчид санал болгож буй бүхий л заал, спортын цогцолбор, талбайтай холбоотой мэдээлэл нь “Холл оф фейм” ххк-ийн өмч болно.

Заал.мн-н үйлчилгээ, захиалгын систем дээр байршсан аливаа мэдээлэл, программ хангамж, захиалга гэх мэт бүтээгдэхүүн үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр дамжуулан худалдах, хуулбарлах зэрэг үйлдэл нь хориотой болно.

  1. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр Заал.мн-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
    1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч хадгалах.
    2. Таны бүртгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах.
    3. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Заал.мн-ээс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор Заал.мн-н дотоод хэрэгцээнд ашиглах.
    4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Заал.мн аппликейшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
    5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Заал.мн нь энэхүү үйлчилгээний нөхцлийн “1.d”-д заасан зорилгоор Заал.мн аппликейшныг хөгжүүлэгч  Холл оф фейм ХХК-д шилжүүлэх, ашиглуулах.
    6. Заал.мн нь хэрэглэгчийн харилцагч байгуулагуудтай шууд хийсэн аливаа харилцаанд хариуцлага хүлээхгүй.
  2. Заал.мн нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
  3. Та Заал.мн аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ:
    1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
    2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
    3. Заал.мн-д нэвтрэх нэр, нууц үг болон цахим шуудангийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг Холл оф фейм ххк хариуцахгүй болно.
  4. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцлийн 3.a-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол Заал.мн таны хэрэглэгчийн эрхээс татгалзах эрхтэй.
  5. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцлийн 3.b-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол Заал.мн таны бүртгэлээс татгалзах эрхтэй бөгөөд Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, Заал.мн-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
  6. Цахим төлбөрийн хэрэгслийн нууцлал болон цахим төлбөр тооцоотой холбогдуулан аливаа асуудлыг Холл оф фейм ххк хариуцахгүй.
  7. Захиалга хийхдээ та өдөр хоног, тодорхой цаг, хаана зэргийг сонгон төлбөрийг урьдчилан хийснээр захиалга баталгаажна.
    1. Захиалга хийхдээ цагаа сонгон сагсалж төлбөрийг 10 мин дотор төлж баталгаажуулна. 10 мин хэтэрсэн тохиолдолд автоматаар цуцлагдана.
    2. Захиалга баталгаажсан тохиолдолд цуцлах боломжгүйг анаарна уу.
    3. Захиалгын үйлчилгээ нь нэмэлт төлбөр, хураамж байдаггүй ба үнэ төлбөргүй юм.
    4. Захиалгаа үргэлжлүүлэн сунгах тохиолдолд дахин заал.мн-с сунгах ба хэрэв дараагийн захиалга бүртгэгдсэн тохиолдолд цаг сунгах боломжгүй юм.
    5. Заал.мн нь харилцагчийн санал болгож буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт хамаарах НӨАТ-ийг зөвхөн бидэнд олгогдсон дүнгээр олгоно.
  8. Заал.мн-тэй холбогдох гомдол эсвэл үйлчилгээний талаарх санал хүсэлтээ албан ёсоор info@zaal.mn цахим хаягаар илгээх ба ингэхдээ үйлчилгээ авснаас хойш ажлын 10 хоногт багтаан ирүүлнэ.
    1. Дээрх хугацаанд ирүүлээгүй аливаа санал, гомдлыг хүлээн авахгүй ба гомдол барагдуулах гэх мэт боломжгүйг анхаарна уу.
    2. Ирсэн санал гомдлыг бид ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
  9. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны цахим шуудангаар мэдэгдэнэ. Уг цахим шууданг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг өөрчлөлтийг зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрч байгаа эсэх талаараа мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлт хүчин төгөлдөр болно.
  10. Заал.мн нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Заал.мн аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
  11. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч, Заал.мн аппликейшнийг ашигласан нь та энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар Заал.мн-н эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
  12. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн цар хүрээ цар хүрээ, хэм хэмжээнд үйлчлэх ба аливаа маргааны үед талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

 

Миний сагс